"Сэцэнгоо" эмнэлэг

"Сэцэнгоо" эмнэлэг

ЭМНЭЛЭГИЙН ТҮҮХ

“Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг нь 2001 онд эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлээр байгуулагдсан билээ. 2008 онд үйл ажиллагаагаа өргөтгөн дэргэдээ Нөхөн сэргээх физик эмчилгээний 15 ортой сувилал нээн ажиллуулсан нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн үр дүнгээ өгч байна. Бид Монгол Улсын эмчилгээ оношилгоонд баримталж буй стандартуудыг баримтлан орчин үеийн анагаах ухааны ололтуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэн ажилладаг.

ҮЙЛЧИЛГЭЭ

Эх барих-эмэгтэйчүүдийн  эмчийн  үзлэг,  зөвлөгөө

  • Эмэгтэйчүүдийн тусгайлсан  үзлэг
  • Эмчийн зөвлөгөө /ганцаарчилсан, гэр бүлийн/
  • Cэргээн засах, физик эмчилгээний эмчийн зөвлөгөө
  • Нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх аргуудын зөвлөгөө
  • Бэлгийн замаар дамжих халдварын үзлэг, зөвлөгөө
  • Дотоод шүүрлийн эмгэгүүд үзлэг, зөвлөгөө/биений юмны алдагдал, цэвэршилт гм/
  • Жирэмний хяналт, хоол, дасгал хөдөлгөөн
  • Ерөнхий биеийн үзлэг
  • Хөхний үзлэг, зөвлөгөө
  • Охидын үзлэг, зөвлөгөө

Эмэгтэйн цогц оношилгоо

  • Эмэгтэйн бэлэг эрхтний дотуур үзлэг, зөвлөгөө
  • ЭХО оношлогоо /хэвлийн, үтрээний/
  • Жирэмсэн тестээр  оношлох  / энгийн, мэдрэг/
  • Жирэмсний эмгэгийн оношлогоо
  • Ургийн зүрхний бичлэг  /ургийн архаг бүтэлт, ихсийн дутмагшил, умайн базлалт илрүүлэх/
  • Үтрээний дурангийн оношлогоо / умайн хүзүүний улайлт, шархлаа/, үтрээний өөрчлөлт, ялгадас
  • Мазокийн шинжилгээ / үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдвар/
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ  /хавдар, хавдарын урьдал өвчин илрүүлэх/
  • Эдийн шинжилгээ /хавдарыг ялган оношлох/
  • Умайн хөндийгөөс хусам авч шинжлэх/умайн цус алдалтын шалтгаан, умайн эмгэг илрүүлэх/

Эмэгтэйн цогц эмчилгээ

  • Үрэвсэлт  өвчний курс эмчилгээ
  • Бэлгийн замаар дамжих халдварын курс эмчилгээ, эргэн хяналт
  • Үрэвсэлт өвчнийг эмийн болон эмийн бус аппаратаар эмчлэх
  • Жирэмснээс хамгаалах умайн ерөндөг тавих, авах /мөнгөжүүлсэн, алтжуулсан/
  • Умайн шалтгаан тодорхойгүй цус алдалтын эмчилгээ
  • Жирэмсний хордлого тайлах
  • Ураг зулбахаас сэргийлэх тогтоох эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн архаг үрэвслийн үеийн сэргээн засах эмчилгээ
  • Бэлэг эрхтний үүдэвч булчирхайн идээг нээж, гадагшуулах /Бартолинит/, курс эмчилгээ
  • Үтрээний угаалга, цацлага хийх
  • Кандиломын /ургацаг/ эмчилгээ
  • Үрэвслийн эмийн бус эмчилгээ
  • Киста шимэгдүүлэх эмийн бус арга  /цахилгаан, шарлага/
  • Умайн хөндийгөөс хусам авах ажилбар
  • Хярзан сэргээх мэс ажилбар

ЭМНЭЛЭГИЙН ОРЧИН

Тохилог тав тухтай орчин, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношилгоо, найрсаг үйлчилгээ таныг хүлээж байна.

МАНАЙ БАГ ХАМТ ОЛОН

Манай эмнэлэгт Анагаах ухааны доктор, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч болон мэргэжлийн ур чадвар сайтай эх баригч, сувилагч нар ажиллаж байна. Бид сүүлийн үед улам бүр нэмэгдээд байгаа бэлгийн замаар дамжих өвчин, дотоод шүүрлийн эмгэгүүд, үрэвсэлт өвчнийг эмийн болон эмийн бус, сэргээн засах эмчилгээтэй хослуулан олон жилийн туршлагадаа тулгуурлан оношилж, эмчилж байна.

С.Мөнхзул

Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч, Анагаах ухааны доктор

  • 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний их эмч
  • 2002 онд АУ-ны магистрын зэрэг хамгаалсан
  • 2004 онд ШУТИС-ийн КТМС-ийг компьютерийн мэргэжлээр төгссөн
  • 2006 онд Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох резидентийн сургалт
  • 2009 онд Япон улсын Ёккаичи хотод мэргэжил дээшлүүлсэн
  • 2009 онд Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоон курс төгссөн
  • 2012 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан
  • 2012 онд Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн 2014 онд Эх барих эмэгэйчүүдийн АХЛАХ зэрэг хамгаалсан
  • 2015 онд “Эмнэлгийн менежер” мэргэжил эзэмшсэн 2015 онд Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн мэргэжил олгох курс
  • 2017 онд Удирдлагын академийг удирдахуйн менежерээр тус тус төгссөн.

О.Туул  / Эх баригч /

П.Нармандах  / Сувилагч /

С.Сийлэгмаа  / Эх баригч /

                   ХАЯГ:   Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Ти Жи төв, 202 тоот,

                ХОЛБОО БАРИХ 

Холбоо барих мэдээлэл

99780066

Вэб сайтруу зочлох
Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Ти Жи төв, 202 тоот,

Facebook хуудас

Холбоотой байгууллага