"Туждент" эмнэлэг

"Туждент" эмнэлэг

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай эмнэлэг нь орчин үеийн техник тоног төхөөрөмж, эм материал, соёлч чадварлаг эмч, ажилтанаар хангагдсан бөгөөд Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу хүүхэд болон насанд хүрэгчдэд шүдний бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэн, сүүлийн үеийн дэвшилтэт шилдэг технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид эмчилгээндээ Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын Ultradent, Ivoclar-Vivadent, Dentsply, 3M, Япон улсын GC, Morito, ХБНГУ-ын Vita, Degusa, Pluradent, HenrySchein, Франц улсын Septodont, БНСУ-ын Vericom, Diadent, Digi-X, БНХАУ-ын Sinol, Runyes, Atxin зэрэг бренд тоног төхөөрөмж, эм материалуудыг хэрэглэдэг. Бидний тоног төхөөрөмж, эм материалуудыг гадаадын Pluradent, HenrySchein, Vericom, дотоодын ДЕС, Альфадент, Эдэн Дент, Оюудент Ариусгал Трейд зэрэг байгууллагууд тасралтгүй ханган нийлүүлдэг. Түүнчлэн БНСУ-ын Улсан хотын “Жин Хи” лабораторитой холбоотой ажиллан, шинэ арга технологийг өөрсдийн эмчилгээндээ нэвтрүүлж байна.

ЭМЧ НАР

Манай эмнэлэгт анагаах ухааны магистр их эмч Х.Янжиндолгор ерөнхий эмч, согог заслын эмчээр, анагаах ухааны магистр их эмч Т.Уртнасан зөвлөх эмч, гажиг заслын эмчээр, Ж.Болормаа хүүхдийн шүдний эмчээр, Ц.Итгэл сувилагчаар, Д.Гэрэлчимэг шүдний техникчээр тус тус ажилладаг. Бид цаашид нүүр амны эмчилгээ, согог засал, гажиг засал, нүүр амны мэс засал чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн эмч, ажилчдын тоог 20 гаруйд хүргэнэ.

Бидний давуу талууд: Эмнэлэгийн зориулалт бүхий өөрийн байр, тохилог орчин, Эелдэг, найрсаг, мэргэжлийн хамт олон, Тусгайлан тохижуулсан хүүхдийн үзлэгийн, тоглоомын өрөө, Халдвар хамгаалалын найдвартай нөхцөл, нэг удаагийн багаж, Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, сайн чанартай эм материал. Бид гар, сэтгэл нийлэн ажиллаж эмнэлэгийн өмнө тавьсан зорилтоо биелүүлэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд үлгэр жишээ шүдний эмнэлэг болгон ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ТАСАГ

Манайх нарийн мэргэжлийн бэлтгэгдсэн эмч сувилагч, баг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр найдвартай, чанартай эмчилгээ үйлчилгээг үйлчлүүлэгч хүүхдүүд та бүхэндээ хүргэж байна.

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛ, МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА

ЦАГИЙН ХУВААРЬ

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан 20 жилийн түүхтэй "Туждент" шүдний эмнэлэг маань шинэ байранд орсонтой холбоотойгоор та бүхнийгээ урьж байна.Бид орчин үеийн хөгжилд тулгуурласан шинэ шилдэг арга технологи, техник хэрэгсэл, дэлхийн стандартад нийцсэн эм, материалыг цаг үедээ нэвтрүүлэн хэрэглэдэг.

ХАЯГ: Хүүхдийн 100, Наран плазагийн эсрэг талд Хэрлэн төвийн 5 давхар

Харилцах утас : 11315325, 91996188

Холбоо барих мэдээлэл

7700 0488

Вэб сайтруу зочлох
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 5-р сургуулийн зүүн хойно, Оффис центрийн 2-р давхар ( Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалтай залгаа ягаан байр )

Facebook хуудас