“Өнөр Үжин” эмнэлэг

“Өнөр Үжин” эмнэлэг

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Өнөр Үжин” нь лаборатори, арьс өнгө, арьс харшилын эмнэлэг юм. Манай лаборатори нь 2003 онд 1 их эмч, 1 лаборанттайгаар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд Герман, Итали, Америкийн олон улсын стандарт болон өөрийн орны стандартад тохирсон тоног төхөөрөмжөөр хангагдан мөн тухайн улсуудын нэртэй үйлдвэрүүдийн албан ёсны төлөөлөгчидийн оруулж ирсэн чанарын баталгаатай урвалж бодис хэрэглэдэг.

ШИНЖИЛГЭЭ

  • биохими,
  • иммунологи,
  • серологи,
  • гематологи,
  • клиник хими,
  • бактериологийн шинжилгээ хийж байна.

Одоо манай лаборатори их эмч 3, лаборант 3, сувилагч 1, туслах ажилтан 2-тайгаар ажиллаж байна.

Мөн арьс бэлгийн замын кабенит ажиллуулж байна. Хийж байгаа шинжилгээнүүддээ чанарын хяналтанд бүрэн хамрагдсан. Өдөр тутамын хяналтыг Герман улсын Хуман пүүсийн үйлдвэрлэсэн

  • эрүүл хяналтын ийлдэс /Humatrol N/
  • эмгэг ийлдэс /Humatrol P/

Гематологи цус бүлэгнэлтийн өдөр тутамын хяналтыг Итали улсын /hospitecs diagnostics/-ийн бэлтгэсэн цусны эрүүл хяналт, мөн эрүүл сийвэнгээр, гадаад хяналтыг биохимид Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төв лабораторийн бэлтгэн нийлүүлдэг /монотрос/ ийлдэсээр сар тутам, биохими, цусыг клиникийн 3-р эмнэлгийн хяналтын лаборатори Япон улсын сисмекс корпораци 2-н хяналтанд улирал тутамд хамрагдан явуулж байна. Манай лаборатори сүүлийн 3 жилд жил бүр 49027-54379 хүнд, 348617-365024 шинжилгээ хийсэн байна.

Манай лаборатори нь 2005-2009 он хүртэл улсын эмнэлгийн шинжилгээг гэрээгээр хийж эхэлсэн юм. Энэ нь улсын байгууллага хувийн байгууллага хоёр харилцан ашигтайгаар хамтран түншлэн ажиллаж болохыг эрүүлийг хамгаалах салбарт анхлан нэвтрүүлсэн юм. Манай лаборатори 2009 онд Эрдэм шинжилгээний илтгэл 4-ийг бичиж эмч нарын онол практикийн бага хуралд хэлэлцүүлсэн. Манай лаборатори нь шинжилгээний хариуг 30 минутаас 2 цагийн хооронд гаргаж өгдөг, их ачаалалтай үед 3 цагт гаргаж өгнө.

 

Холбоо барих мэдээлэл

8811-8773

Вэб сайтруу зочлох
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 5-р сургуулийн зүүн хойно, Оффис центрийн 2-р давхар ( Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалтай залгаа ягаан байр )

Facebook хуудас

Холбоотой байгууллага