"Монгол хьюндай" эмнэлэг

"Монгол хьюндай" эмнэлэг

Эм Би Эс Мед ХХК нь: эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилгоор

  • эмнэлгийн хэрэгсэл,
  • багаж тоног төхөөрөмж,
  • дагалдах хэрэгсэл,
  • протез үйлдвэрлэх,
  • ханган нийлүүлэх,
  • импортлох,
  • худалдах

чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна Монгол Хьюндай эмнэлэг байгуулсан.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • гэмтэл согогийн мэс засал,
  • гэмтлийн дараах сэргээн засах,
  • уламжлалт эмчилгээ,
  • ерөнхий мэс засал,
  • дотрын өвчний тусламж үйлчилгээг
  • амбулатори
  • хэвтүүлэн эмчлэх
  • осол гэмтлийн талаарх бүх төрлийн сургалт,
  • судалгаа,
  • эрдэм шинжилгээний ажил эрхлэн,

эрүүл мэндийн бусад байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах Тусгай мэргэжлийн төв эмнэлэг  болно. Монгол Хьюндай эмнэлэг үүд хаалгаа нээснээр олон улсын эмнэлгийн шилдэг менежмент, шинэ арга техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн улсын эмнэлгийн ачааллаас ялангуяа ГССҮТ-ийн ачааллыг бууруулах, гадаад улсад эмчлүүлэх зардлыг багасгах, олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг боломжийг монголчууддаа олгож байна.

ЭМЧ НАР

ЭМЧИЛГЭЭ БА ХАГАЛГАА

1. Хөхний хавдар болон бамбай булчирхайн хавдрын шинжилгээ
2. ЭХО оношлогоо
3. Онош нь тодорхой бус хөхний хавдрын эсийн шинжилгээ
4. Хөхний толгой өвчний эмчилгээ (Inverted nipple etc)
5. Эрэгтэйчүүдийн хөхжилтийн оношлогоо, эмчилгээ
6. Бамбай булчирхайн үйл ажиллагаан шинжилгээ (Гормон)
7. Бамбай булчирхайн гормоны өөрчлөлт өвчлөлтийн оношлогоо эмчилгээ
8. Бамбай булчирхайн өвчнийг хагалгааны аргаар эмчлэх

  •  Бамбай булчирхай тайрах
  •  Бамбай булчирхайн хорт хавдрын үндэс салгах хагалгаа
  •  Thyroglossal Duct Cyst-г хагалгааны аргаар эмчлэх

Монгол Хьюндай эмнэлэг нь гэмтэл согог болон үе мөчний бүх төрлийн мэс засал үүн дотроо

  • өвдөг түнхний хиймэл үе солих мэс засал,
  • өвдөгний үений зөөлөн эд  болон чагтан холбоосны гэмтлийг үений дурангийн хагалгаагаар эмчлэх,
  • бүх төрлийн  ясны хугарал гэмтэл,
  • спортын гэмтэл,
  • үе мөчний хурц болон архаг үрэвслүүд,
  • хүүхдийн төрөлхийн болон олдмол түнхний мултралийн оношилгоо эмчилгээ,
  • мөн ерөнхий мэс заслын өвчин үүн дотроо бамбай булчирхай,
  • хөхний хортой хоргүй хавдрууд,
  • ходоод болон бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал,
  • хэвлийн хөндийн дурангийн мэс засал,
  • эрүү нүүрний бүх төрлийн гэмтэл,
  • согогийн мэс засал,
  • нүүр амны гоо сайхны мэс заслууд,
  • ортогнатик мэс засал,
  • ходоодны дурангийн шинжилгээ,
  • бүх төрлийн дотрын өвчний оношилгоо,
  • эмчилгээ,
  • дүрс оношилгоо,
  • нөхөн сэргээх хөдөлгөөн засал болон ахуй заслын эмчилгээ,
  • эмнэлгийн хэрэгсэлийн ханган нийлүүлэлт,
  • өндөр настан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан протез болон ортопедийн хэрэгслүүдийн худалдаа

зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 70 , амбулаторын үйлчилгээгээр өдөрт 400 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Монгол Хьюндай эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмч, техникчдийн баг нь БНСУлсад мэргэшсэн, туршлагатай хамт олон бөгөөд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар таны аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд олон улсын стандартад нийцсэн чанартай оношилгоо, эмчилгээг хийж байна.

ХИЙГДЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД

  •  Цусны ерөнхий шинжилгээ
  •  Шээсний ерөнхий шинжилгээ / Strip test/
  •  Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  •  Биохимийн шинжилгээ
  •  Иммунологийн шинжилгээ /HBV, HIV, бамбайн даавар, хавдрын маркерууд/
  •  Серологийн шинжилгээ /RPR, RA,CPR/
  •  Уургийн шинжилгээ / TnI, Myo/
  •  Электролитийн шинжилгээ /Na. K, CL/
  •  Цусны хийн анализ

ТАСАГ НЭГЖҮҮД

  • Мэс засал
  • Нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг
  • Онош зүйн тасаг
  • Сувилахуйн алба
  • Захиргаа санхүү төлөвлөлт гадаад харилцааны алба
  • Хангамж аж ахуйн алба

Монгол Хьюндай эмнэлэг нь 2015 оны 1 сарын 17-нд нээлтээ албан ёсоор хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсын гавьяат хүний их эмч, зөвлөх зэрэгтэй эмч-2, нарийн мэргэжлийн их эмч 15, 50 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу өндөр ур чадвар бүхий гэмтэл согогийн мэс заслын болон ерөнхий мэс заслын баг Монгол эмч нартай хамтран тогтмол эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Солонгос улсын анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлэхийн зэрэгцээ Хьюндай нэгдсэн эмнэлгийн эмчилгээний систем, бүртгэл тооцоо, оношилгооны PACS, OCS, EMR зэрэг системүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Дүрс оношилгооны тасаг маань 24 цагийн турш ажиллаж, та бүхэндээ үйлчилж байна. Компьютер томографийн аппарат.

МЭС ЗАСЛЫН ТАСАГ
Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, 3 төрлийн мэс засал зэрэг орох боломжтой.

ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ
Татлага, шарлага, бариа засал, булчин, шөрмөс идэвхижүүлэгч. Солонгосын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн хагалгааны дараа физик эмчилгээг хослуулснаар илүү сайн үр дүнг үзүүлж байгаа.

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГ
Дээд тал нь 3 хүн нэг өрөөнд хэвтэн эмчлүүлнэ.Тав тухтай, нам гүн орчин.

ХАЯГ БАЙРШИЛ

Холбоо барих мэдээлэл

7577 2828

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг, 5-р хороо Энхтайвны өргөн чөлөө 86

Facebook хуудас

Холбоотой байгууллага