"Hanna" Beauty Clinic

"Hanna" Beauty Clinic

Бидний зорилго

Дэлхийн жишигийг Монголд нутагшуулж, Монголын мэргэжилтэнүүдийг дэлхийд таниулах, Азийн эрүүл мэндийн хөгжил хандлага урсгалыг Монголдоо төвлөрүүлэх.

"Бюти лайф" компани нь 2011 онд Ж.Цэнгэлмаа захиралтай үүсгэн байгуулсан.

Үйл ажиллагааны чиглэл

Арьс гоо заслын эмнэлэг, Гоо сайхны гадаад болон дотоод сургалт, Бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийн гадаад худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Гоо сайхан: Анх 2011 оноос үсчин гоо сайхны чиглэлээр амжилттай ажиллаж байгаад хүмүүсийн чиг хандлага даган арьс Гоо заслын чиглэлрүү мэргэжлийн баг бүрдүүлэн орсон.

Гоо сайхны бүх төрлийн сургалт: Сургалт гадаад болон дотоод гэсэн 2 чиглэлээр явагддаг ба гоо сайхан, үсчин, хумс засалч, үйлчилгээний маркетинг, бариа засал, маке ап, стилист зэргээр ангилан дагнан олон улсын стандарийн дагуу чанартай сургаж байна.

Гадаад сургалт: Солонгосийн Кен-ин охидийн их сургуультай хамтран Үсчин гоо сайхны мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулдаг ба Кен-ин их сургуулийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаад 3 дахь жилдээ явж байна.

Дотоод сургалт:  Монголын үсчин гоо сайханчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн стандартын дагуу сургалтаа шат дараалсан чанартай хийж байгаа.

Гадаад харилцаа

Бид дэлхийн жишиг, зах зээлээс хоцрохгүйн тулд бараа бүтээгдэхүүний судалгаа, тоног төхөөрөмж, түүнийг дагалдах сургалт, семинар зэргийг цаг алдалгүй мэргэжил нэгтэнгүүдтэйгээ хуваалцдаг.

Бидний амжилт болон түүх 

Тус эмнэлгийг үүсгэн байгуулагч Ж.Цэнгэлмаа нь БНӨСА улсад 2004 оноос хойш одоог хүртэл гоо сайхны салбарт тасралтгүй ажиллаж байгаа билээ.

  • 2008 онд солонгос улсад болсон "Азийн аварга" шалгаруулах тэмцээний "Перманен маке ап" буюу шивээсний төрлөөр 1 дүгээр байранд орж байсан.
  • 2008~2009 онд солонгосын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгээс "Уламжлалт" спорт массажистаар төгссөн ба тус нийгэмлэгээсээ өргөмжлөл авсан.
  • 2009 онд солонгос улсын аварга шалгаруулах тэмцээнээс "Шилдэг сормуус суулгалт" өргөмжлөл гардан авсан
  • 2009 онд солонгос улсын аварга шалгаруулах тэмцээнээс "Шилдэг Гоо сайханч" өргөмжлөл гардан авсан
  • 2010 онд солонгосын сонин дээр солонгос улсад гадаадын иргэн амжилттай бизнес эрхлэгч сэдвээр "Анжэл" салоны үйл ажиллагааныхаа талаар ярилцалага өгсөн
  • Бюти Лайф 2012 онд Космополитайн сэтгүүлээс "Шилдэг хумсны салон Бюти авардс" шагнал
  • 2015 онд Гранд экспо Эрүүл мэнд ,спорт салбараас шилдэг "ТОП СПА" салон 1 байр тус тус шагнагдсан

Холбоо барих мэдээлэл

7014 1464

Вэб сайтруу зочлох
Улаанбаатар сувилалын урд, "Green Terra" хотхон, 72-A байр, "Hanna" салон

Facebook хуудас

Холбоотой байгууллага