"Аллерги Мед" эмнэлэг

"Аллерги Мед" эмнэлэг

 

МАНАЙ ЭМЧ НАР

Аллерги Мед эмнэлэгт өндөр мэргэжлийн арьс харшлын чиглэлээр мэргэшсэн баг хамт олон ажиллахын зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн орчин үеийн оношилгооны иж бүрдэл бүхий лаборатори ажиллаж байгаа юм. Бидний дунд АУ-ны доктор, профессор, МУ-ын зөвлөх эмч, ОХУ-ын Буриадын гавъяат эмч, клиникийн профессор, АУ-ын магистр зэрэг эрдмийн зэрэг цолтой эмч мэргэжилтнүүд "Таны төлөө" гэсэн сэтгэлээр ажиллаж байна.

Татьяна Михеевна Шанарова   Арьс харшил

                Ч.Сарангэрэл                Эмчилгээний гоо засал

                     Б.Ган-Очир                      Лаборатори

АМБУЛАТОРИ

Амбулаторийн тасаг нь яаралтай тусламжийн хэсэг, хүлээн авахын хэсэг, эмчийн үзлэгийн өрөөнүүд, өдрийн эмчилгээний өрөө, ЭХО үзлэгийн өрөө гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Яаралтай тусламжийн хэсэг нь үйлчлүүлэгчдийн амь насанд аюул учирсан хүнд шок, коллапс, анафилаксийн хурц урвалын үед тусламж үйлчилгээ үзүүлэхээр зохион байгуулагдаж орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон болно. Мөн түүнчлэн эмч нарын өдөр тутмын үзлэгт зайлшгүй шаардлагатай вуди ламп, арьсны хэв шинж тодорхойлогч, дермоскоп зэрэг иж бүрдлээр бүрэн хангагдсан.

Үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Арьс, харшлын өвчнийг эмчлэх амбулаторийн тасаг
  • Хэвтэн эмчлүүлэх 50 ортой тасаг
  • Эмчилгээний гоо заслын эмчилгээ, үйлчилгээний тасаг

                        - Саун
                        - Усан массаж
                        - Маникюр, педикюр
                        - Лазер эмчилгээ
                        - PRP эмчилгээ
                        - RF эмчилгээ
                        - Арьс залуужуулах бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ
                        - Батганы бүх төрлийн эмчилгээ

  • Оношилгооны төв лабораторийн тасаг
  • Нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг
  • Эмчилгээний хоолны тасаг
  • Coffee shop
  • Эмийн сан, эмийн бөөний төв

ЭМЧИЛГЭЭНИЙ ГОО ЗАСЛЫН ТАСАГ

Аллерги Мед эмнэлгийн гоо заслын тасаг нь хоёр хэсэгтэй. 

  1. Эмчилгээний гоо заслын хэсэг нь хүний арьсны гоо сайхныг алдагдуулж буй өвчин эмгэгийг эмчлэх эмчилгээ, үйлчилгээг хийнэ.
  2. Гоёлын гоо заслын хэсэг нь биеийн алжаал тайлах массаж, саун, усан массаж, маникюр, педикюр, wax, бие борлуулах гэсэн үйлчилгээг үзүүлнэ.

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГ

2-3 ортой энгийн өрөө, 1 ортой хагас люкс, VIP өрөөнүүдээс сонголт хийх боломжтой.

  • Хэвтэн эмчлүүлэх өрөө бүр ариун цэврийн өрөө, хөргөгч, утасгүй интернетийн сүлжээ, кабелийн сүлжээнд холбогдсон телевизортой.
  • Тариа хийх өрөө, тос түрхэх өрөө нь тус тусдаа зохион байгуулагдсан.
  • Өдрөөр эмчилгээ хийлгэх боломж бүхий тав тухтай өрөөнүүдтэй.

ОНОШИЛГООНЫ ЛАБОРАТОРИЙН ТАСАГ

Аллерги Мед эмнэлгийн оношилгооны төв лабораторийн тасаг нь клиник лаборатори, биохими, нян судлал, дархлаа судлал, харшлын лабораторийн цогц үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн урвалж оношлуурыг ашиглан чанарын өндөр түвшинд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

НӨХӨН СЭРГЭЭХ ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

- Нөхөн сэргээх эмчилгээ

UVB, UVA шарлагын бүтэн биеийн болон хэсэгчилэн шарах аппаратууд нь арьсны архаг өвчнүүдийг шарж эмчилдэг сонгомол үйлчилгээ үзүүлдэг олон улсад өргөн хэрэглэдэг чанарын шаардлага хангасан шинэ технологи юм.

- Аварга тосонгийн шавар эмчилгээ

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох Аварга тосонгийн эрдэс, микроэлементээр баялаг шаврыг арьсны архаг өвчнийг эмчлэх зорилгоор улирал харгалзахгүй эмчилгээнд хэрэглэж байна. Арьсны архаг өвчтэй хүмүүст улирлын чанартай Аварга тосонгийн нуур шаврыг ашиглан нөхөн сэргээх үйлчилгээг хийж байна. Сүүн бариа эмчилгээ, самнуур, төөнүүр засал эмчилгээг үндсэн эмчилгээтэй хавсарч хийж байна.

Холбоо барих мэдээлэл

(976) 7000 5353

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг, 1-р хороо, Магсаржавын гудамж -36

Facebook хуудас

Холбоотой байгууллага