“ЭМЖЖ” эмнэлэг

“ЭМЖЖ” эмнэлэг

Манай эмнэлэг нь 1997 онд “ЭМЖЖ” нэртэйгээр чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн чиглэлээр анх нээгдсэн билээ. Одоо өөрийн 5 барилгатай, 130 гаруй ажилчин, албан хаагчиддтай, 60 гаруй нарийн мэргэжлийн эмч, инженер, багш, сувилагч, лаборанттай, Чих хамар хоолойн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд, Их сургуулийн түвшинд амжилттай үзүүлдэг, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгарсан төр түншлэлийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй хосолсон эмнэлэг боллоо.

Манай хамт олон 2012 оноос хамтран ажилладаг ХБНГУ, БНСУ, БНХАУ, Австралийн мэргэжил нэгт байгууллагын тусламжтайгаар олон улсын жишгээр бүх насны хүн амд төрөлжсөн мэргэжлийн доорхи тусламж үйлчилгээг нэг жилд 25000 орчим хүнд амжилттай үзүүлж байна. Үүнд:

  • Нөхөн сэргээх ба бичил мэс засал хийж, хэвтүүлэн эмчилдэг 33 ортой стационари
  • Мэс заслын дараа байгалийн ногоон бүсэд эдгээж, сэргээн засдаг 50 ортой сувилал
  • Бүх насны хүний эмгэгийг чих (Отологи), Хамар (Ринологи), хоолой (Ларингологи), сонсгол судлал (аудиологи), сонсгол сэргээх (акустик), дүрс оношлогоо (Дижитал рентген, СТГ, лаборатори, харшил, ЭКГ, ЭХО, тэнцвэр алдагдалт) гэсэн нарийн мэргэжлийн чиглэлээр үзэж оношлодог уртасгасан цагийн үйлчилгээтэй поликлиник
  • Шингэн сэлбэх, лазерийн мэс засал, лазерийн туяа, хэл засал зэрэг өндөр технологи, мэргэжилтэнтэй эмчилгээний кабинетууд

Өнөөдөр манай манай байгууллагад олон улсын түвшинд нарийн мэргэжлийн тусламжийн бүх үйлчилгээг ганцаараа үзүүлэх чадвартайПрофессор 1, дэд профессор 1, клиникийн профессор 4, АШУ-ны доктор 1, АУ-ны доктор 2, АУ-ны магистр 4, АУ-ны магистрант 5, тэргүүлэх зэрэгтэй эмч 2, ахлах зэрэгтэй эмч 2 болон тэргүүний дунд мэргэжилтэнгүүд тогтмол үйлчилж байна. 

АМБУЛАТОР

  • Чих судлалын амбулатор
  • Төвөнх хоолой судлалын амбулатор
  • Физик эмчилгээний амбулатор
  • А хамрын харшлын амбулатор
  • Лазер гоо сайхны мэс засал
  • Чих шуугилтын эсрэг (тинитус) лазерийн эмчилгээ
  • Хамар судлалын тасаг
  • Хамар угаах кабинет
  • Амбулаторийн мэс заслын кабинет
  • Дотрын тасаг
  • Дотор чих судлалын амбулатор
  • Лаборатори

СОНСГОЛ

  • Сонсголын аппарат
  • Сонсгол судлалын тасаг
  • Сонсгол нөхөн сэргээх RE-HA тасаг

ХҮЛЭЭН АВАХ

Нэг. Түүх. 1997 онд анх нээгджээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Манай тасаг 24 цагийн үйл ажиллагаатай бөгөөд чих хамар хоолойн эмгэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч оношлох, эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг.
Мөн чих хамар хоолойн яаралтай тусламж шаардагдах хамрын цус алдалт, хоолойн мэс заслын дараах цус алдалт, цочмог төвөнхийн бачуурал гэх мэт өвчин эмгэгийн үед анхны тусламжийг бүх насны хүнд цаг алдалгүй үзүүлдэг.
Бид төлөвлөгөөт болон яаралтай журмаар мэс засалд орох өвчтөнүүд мөн чих хамар хоолой, дотрын эмийн эмчилгээний тасагт хэвтэх өвчтөнүүдийг хүлээн авч өвчний түүх нээх, эмнэлгийн хуудас олгох, зарим халдварт өвчнүүдийн үед тусгаарлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Өвчтөн хүлээн авах зарчим

1. Хүлээн авах тасгийн эмч ирсэн өвчтөнг хүлээн авч, үзлэг хийн. урьдчилсан оношийг тавьж, шаардлагатай тусламжийг үзүүлэн тасгийн эмчид хүлээлгэн өгнө.
2. Тасагт хэвтмэгц эмчлэгч эмч өвчтөний цаашдын оношлогоо эмчилгээг бүрэн хариуцна.
3. Ажлын бус цагаар 17.00-09.00 цагуудад, амралт, баярын өдрүүдэд 24 цагаар тухайн өдрийн жижүүр эмч өвчтөнг хүлээн авч үзэж, урьдчилсан оношийг тавьж, шаардлагатай тусламжийг үзүүлэн, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол бусад мэргэжлийн эмчид үзүүлж, яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд биеийн байдал, авсан арга хэмжээг бичиж, хүлээлгэн өгнө.

МЭС ЗАСАЛ-АНЕСТЕЗИОЛОГИЙН ТАСАГ

Нэг. Түүх. Манай тасаг нь анх 1997 онд ЭМЖЖ ххк дэргэд 15 ортой эмнэлэг байгуулагдахад чих хамар хоолойн мэс заслын 2 эмч, анестезиологийн 1 эмч, мэс засалын 2 сувилагч, анестезиологийн 1 сувилагчтай үйл ажиллагаа эхэлж байлаа. Тухайн үедээ бид жилд 200-д чих хамар хоолойн мэс засал хийж үүний 70-аад хувь нь хоолойн мах авахуулах өвчтөн эзэлж байсан. 2002 онд техникийн шинэчлэл хийж ХБНГУ-н CARL ZEISS OPMI 1S хүчин чадалтай микроскоптой болсноор чихний нарийн мэс заслуудыг хийх боломж илүү нээгдсэн. 2011 онд ХНБГУ CARL ZEISS OPMI 7S хүчин хэмээх хамгийн сүүлийн үеийн микроскопыг авч суурьлуулсан. 

Титан протез суулгах мэс засал 2002 он

Мэс заслын хэсэг 2008 он

Хоёр. Одоогийн хүчин чадал
2.1 Барилга байшин, өрөөний хүчин чадал
Одоо манайх мэс заслын 2 блоктой , Одоо жилдээ 1000 гаруй мэс засал ордог ба үүний 60% нь чихний мэс засал, 20% нь хамрын мэс засал, 20% нь хоолойн мэс засал эзэлж байна. Хамрын хөндийн болон хамар дайврын дурангийн мэс заслыг 2009 оноос практикт бүрэн нэвтрүүллээ.
2.2 Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал
ХБНГУ-н чих хамар хоолойн нарийн багажаар хангагдан 2009-2011 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж ХБНГУ н CARL ZEISS OPMI загварын 2 микроскоптой , коагуляцийн аппарат , цахилгаан соруулгын аппарат , хагалгааний явцад нүүрний мэдрэлийн хяналтын монитор , мэдрэл мэдрэгч , цахилгаан дрилл , хамрын дурангийн ком багажаар бүрэн хангагдан хагалгааны явцад хэрэглэгдэх PDS, Johnson & Johnson утас , хутганы ир, гуурс, халад , даавуу гэх мэт хэрэгслүүдийг нэг удаагийнхаар ашиглаж байна. Анестезиологи наркозын хэсэгт 2008 оноос техникийн шинэчлэл хийж анестезиологийн 2ш MULTIPLUS, AMS-200 аппаратууд болон BIONET хяналтын мониторуудтай . Соруулгын хошуу, интубацийн гуурс, амьсгалыг хүрээг 2009 оноос бид нэг удаагийнх болгон ашиглаж байна. Наркозын эм тарианд пропопол, изофлюран , фентанил, зрэг сүүлийн үеийн бодисуудыг хэрэглэж байна

МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Нэг. Түүх. ЭМЖЖ эмнэлгийн стационар нь 1997 онд 1 их эмч, 1 сувилагч, 15 ортойгоор анх байгуулагджээ. Тус стационари нь боловсон хүчин, материаллаг баазын хувьд байнга бэхжиж, 2002, 2005, 2009, 2013 онд тус тус 96%-аас дээш магадлан итгэмжлэгдэж, 2009, 2010, 2013 онд амжилттай сонгон шалгарч, төр түншлэлийн тэргүүний эмнэлгүүдийн нэг болжээ. 2007 онд 18 ор нэмэгдэж, 3 их эмч, 3 сувилагчтай болон хөгжжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Одоо “ЭМЖЖ” эмнэлгийн стационари нь А1, А2 мэс заслын 25 ортой тасаг, В эмийн эмчилгээний 8 ортой тасаг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах хэсэг, хүлээн авах гэсэн хэсгүүдээс тогтож байна.

2.1 Барилга байшин, өрөөний хүчин чадал
ЭМЖЖ эмнэлэг нь 2005 онд шинэ байранд орж, 2012 онд өргөтгөж, стационарийн орчинг сайжруулж тохижуулав. Үүнд: ЭМЖЖ эмнэлгийн стационарийн хүлээн авах ба сувилагчийн пост нь стандартын дагуу бүрэн тохижуулжээ.

2.2 Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар
Манай тасаг нь Эмч 2, стационарийн сувилагч 3, ариутгагч 3, үйлчлэгч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй.Стационарийн тасаг нь: 2012 онд Хоолойн мэс засал-429, чихний мэс засал 600, хамрын мэс засал-265, эмийн эмчилгээнд-787, өдрийн стационарит-90 хүнд эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн.
Стационари тасаг нь 2013 оны 8 сарын байдлаар Хоолойн мэс засал-211, чихний мэс засал 393, хамрын мэс засал-217, эмийн эмчилгээнд-607, өдрийн стационарит-80 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Стационарийн сувилагч нь хэвтсэн өвчтөний сэтгэл санаа, хоол унд, эм тариаг өдөр тутам цаг хугацаанд нь хийж байсан.
Оношлогоо, эмчилгээг стандартын дагуу хийж, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлыг стандартын дагуу бүрэн хангалттай хэргжүүлэн ажиллаж байна.

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Нэг. Түүх. Манай эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээ, дотор мэдрэлийн станционарийн тусламж үйлчилгээ 2007 онд 8 ортой эхэлж нийт 2 их эмч, 2 сувилагч, 1 үйлчлэгчтэй ажиллаж эхэлжээ.
Хоёр. Одоогийн хүчин чадал
Одоо тус тасаг нь дотор, чих хамар хоолой гэсэн 2 хэсэгтэй. Их эмч 3, сувилагч 3, үйлчлэгч 1-тэй, мөн өдрийн болон шингэн сэлбэх эмчилгээний кабинеттай ажиллаж байна. Эмийн эмчилгээний тусламж үйлчилгээ нь сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан болно. Үүнд:

ЭХО шинжилгээ

ЭКГ шинжилгээ

  • Чихний шуугиан арилгах, шингэн сэлбэх эмчилгээ
  • Эмийн эмчилгээний тасагт люкс өрөө, дотор , чих хамар хоолойн 2 ортой эрэгтэй, эмэгтэй платууд ажиллаж, шингэн сэлбэх, лазер эмчилгээг тогтмол хийж байна.

ШИНГЭН СЭЛБЭХ ПАЛАТ

Нэг. Түүх. Манай эмнэлэг 2007 онд 1 ортой шингэн сэлбэх палат байгуулж, эмч З.Алтанцэцэг чихний шуугиан намдаах Стеннерийн эмчилгээг эхэлж байжээ. 
Хоёр. Одоогийн хүчин чадал
Одоо манай эмнэлэгт шингэн сэлбэх 2 кабинет, стационарит 2 палат ажиллуулж, өдөрт 6-8 хүнд орчин үеийн эм бүхий шингэнг амжилттай юүлж байна. Шингэн сэлбэлтийг мэргэжлийн сувилагч нар дотор, харшил, чих хамар хоолойн хяналтан доор хийдэг.

Амбулаторийн шингэн сэлбэх кабинет

ЭМИЙН САНГИЙН ТАСАГ

ЭМЖЖ эмнэлгийн эмийн сан нь эм зүйч 2, эм найруулагч 2, касс 1 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Бид үйлчлүүлэгчдээ зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эмээр тасралтгүй хангах, эмийн зохимжтой хэрэглээг төлөвшүүлэхийг зорьдог.

 

Холбоо барих мэдээлэл

11 322628

Вэб сайтруу зочлох
СБД 1-р төрөхийн зүүн талд

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

Чих, хамар хоолойн эмнэлэг

img1