"Солонго" нүдний эмнэлэг

"Солонго" нүдний эмнэлэг

ЭМНЭЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Солонго эмнэлэг анх 2006 онд Г.Нарангарав эмчийн санаачлагаар “Нүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ” –ний тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. 2008 онд Эмнэлгийн үйл ажиллагаагаа өргөтгөх, нүдний салбарын дэвшилтэт технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх, мэс заслын дараах эмчилгээний хяналтыг сайжруулах,   гадаад улс орнууд руу нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор БНЭУ-ын ВИЗИТЕХ (VISITECH EYE CENTRE) нүдний төвийн зөвлөх эмч Р.П.Сингх, Вине Гародиа  нартай 8 дахь жилдээ хамтран үр дүнтэй ажиллаж ажиллаж байна. 

Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 15 ортой бөгөөд 2009 оноос Магадлан итгэмжлэгдэн үйлчлүүлэгч нартаа ЭМД-ын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байна. Бид  жилд  1000  хүнд хэвтэн эмчлүүлэх, 30 000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай. Манай эмнэлэг зөвлөх эмч-2, нүдний нарийн мэргэжлийн 9, туслах эмч 1, сувилагч 7, нийт  35  хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын 70 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Бид өдөрт 110-140 үйлчлүүлэгчдэд үйлчлэх хүчин чадалтай. 

Олон улсын түвшинд хүртлээ хөгжиж буй Манай улсын нүдний нарийн мэргэжлийн салбарын хөгжилд  “Солонго Эмнэлэг”  жинтэй хувь нэмэр оруулж, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулан, ард иргэддээ чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Салбар эмнэлэг: Хөдөөгийн ард иргэдэд нүдний нарийн мэргэжлийн, тэр тусмаа нүдний арын хэсгийн торлог, шилэнцрийн эмгэгийн  оношлогоог сайжруулах үүднээс 2012 онд Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд анхны салбар эмнэлгээ нээн, тогтвортой үйл ажиллагааг явуулж байна.

Үзлэг оношилгоо

Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо:

  •   Хол, ойрын хараа  шалгах
  •   Авторефрактометрээр  шинжлэх
  •   Обьектив, субьектив аргаар хугарлын гажгыг тодорхойлох
  •   Биомикроскопи
  •   Нүдний дотоод даралт шинжлэх
  •   Нүдний даралтны шинжилгээ
  •   Нүдний уг дурандах
  •   Биомикроскопоор шинжлэх
  •   Ретиноскопи хийх
  •   Нүдний хуурайшилт тодорхойлох
  •   Эмчийн тогтмол хяналт

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо:

  •   Торлог, шилэнцрийн эмгэг
  •   Бүх төрлийн болрын цайх өвчин
  •   Нүдний даралт ихсэх өвчний оношлогоо, хяналт
  •   Чихрийн шижин, цусны даралт ихсэх үеийн торлогийн эмгэг
  •   Урвуу болон шууд офтальмоскопийн аргаар нүдний уг дурандах
  •   Дутуу нярай хүүхдийн нүдний угийн өөрчлөлт, эмгэгийн оношлогоо
  •   Хүүхдийн гэрлийн хугарлын өөрчлөлтийн оношлогоо, хяналт
  •   Хяларын эмгэг, оношлогоо, хяналт
  •   Амблиопия буюу мохос хараатай хүүхдийн эмчилгээ, хяналт
  •   Нүдний хуурайшил
  •   Насжилтаас шалтгаалсан шар толбоны эмгэг

СОЛОНГО НҮДНИЙ ЭМНЭЛЭГТ ХИЙГДДЭГ МЭС ЗАСЛУУД:

 Нүдний даралт бууруулах мэс засал 
 Болрын мэс засал 
 Торлогийн мэс засал 
 Шилэнцрийн мэс засал 
 Хараа заслын ЛАЗИК мэс засал 
 Хугарлын гажиг засах мэс засал 
 Ухархайн мэс засал 
 Хяларын мэс засал 
 Бүх төрлийн гэмтэл
 Эвэрлэгийн эмчилгээ, мэс засал 
 Салстын өөх, мах авах мэс засал 
 Зовхины гоо сайхны мэс заслууд

Холбоо барих мэдээлэл

7705-6699

Вэб сайтруу зочлох
Дүнжингарав худалдааны төвийн замын урд Санрайс хотхонд

Facebook хуудас

Холбоотой байгууллага