"Гурван гал" нэгдсэн эмнэлэг

"Гурван гал" нэгдсэн эмнэлэг

“Гурван гал трейд” ХХК нь 1999 онд байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, эрүүл мэнд, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа, мэдээллийн технологи, гэр ахуйн барааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 2010 онд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийн дотоодын хөрөнгө оруулалт бүхий 7500 м2 талбайтай 100 ортой олон улсын жишиг түвшний “Гурван гал” нэгдсэн эмнэлгээ байгуулан үүдээ нээсэн. Манай эмнэлэг нь амбулаториор өдөрт 300-400 хүнд үйлчлэх хүчин чадалтай поликлиник, оношилгооны хэсэгтэй ба эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд болон насанд хүрэгсдийн дотор, мэс заслын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал, харьяалал харгалзахгүй, хөнгөн шуурхай үзүүлэхээс гадна, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан орчинг бүрдүүлж чадсан.

Өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтаны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө, зөв оношилгоо, зөв эмчилгээ, зөв сувилахуй, зөв үйлчилгээ гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Манай хамт олон оношилгоо, эмчилгээндээ байнга орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлж ажилласнаар үйлчлүүлэгч бүрдээ олон улсын жишиг түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг эх орондоо бий болгосон.

                 Амбулторын үйлчилгээ

  • Нярайн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хүүхдийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
  • хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хүүхдийн цусны эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, зөвлөгөө
  • Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөМэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Нүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хоол зүйч эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Лабораторын иж бүрдэл оношлогоо
  • 4D ЭХО оношлогоо
  • КОМПЬЮТЕРТ РЕНТГЕН оношлогоо
  • ТОМОГРАФИЙН оношлогоо
  • Ясны сийрэгжилт тодорхойлох
  • Тархины цахилгаан бичлэг хийх
  • Зүрхний цахилгаан бичлэг хийх
  • Сэргээн засах эмчилгээ
  • Эрүүл мэндийн багц үнэлгээ

 

                              Тасаг

  •    Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг
  •    Дотор, мэс заслын тасаг
  •    Хүүхдийн тасаг
  •    Хагалгаа, эрчимт эмчилгээний тасаг
  •    Клиник лабортари

                             Үзлэгийн цаг товлох

Урьдчилан товлолгүйгээр амбулаторийн ажиллах цагаар ирж үзлэг зөвөлгөө авч болох боловч товлолтой үйлчлүүлэгч давуу эрх эдлэнэ.

Холбоо барих мэдээлэл

(976)-70113344

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг, 11-р хороо Эх нялхасын-19

Facebook хуудас