"Zint" хүүхдийн эмнэлэг

"Zint" хүүхдийн эмнэлэг

Бидний тухай

Зинт ХХК нь 2012 оны 12 сард гадаад худалдаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан. Зинт клиник 2013 оны 7 сард Вива сити хотхонд нээгдсэн.Бүх насны (0-18) хүүхдэд дотор, мэс заслын чиглэлээр үзлэг хийн нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны зөвөлгөө өгч, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Хүүхдийн анагаахын дэвшилтэт арга технологийн нэвтрүүлж ажилладаг.

Жилд дунджаар 9000 орчим хүүхдэд үзлэг хийж, зөвөлгөө өгдөг. Үүний 90 гаруй хувийг нь гэрээр эмчилдэг. Navchaatovuu, Dr. Tume, Zint clinic гэсэн 3 фейсбүүк хуудсаар өдөрт 40-50 асуултанд хариулж зөвөлгөө өгдөг. Нотолгоонд суурилсан зөвөлгөө мэдээллийг долоо хоногт 1-ээс доошгүй удаа бичиж фейсбүүк хуудсаараа мэдээлдэг.

Зинт клиникийн зөвөлгөө, мэдээлэл, тусламж үйлчилгээний үр дүнд 2013 оноос хойш манай эцэг эхчүүд, хүүхдийн эмч нарын нярайн шарлалт, тархины даралт, рахит, Д аминдэм, мөөгөнцөр, эрэгтэй хүүхдийн шодой зэргийн талаар хуучирсан мэдлэг, хандлага өөрчлөгдөж байгаа гэж үздэг.

        2015 онд: “ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ” номыг туурвин 5000 хувь хэвлүүлж 6 сарын хугацаанд 60 хувийн борлуулалттай байгаа бөгөөд эцэг эхчүүд, мэргэжил нэгт нөхдийн талархалыг хүлээсэн. Хүүхдийн дотор, мэс заслын зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний зарчим өөрчлөгдөхөд хувь нэмэр оруулж байгаа нь мэдрэгддэг.

Дауны холбоо, Аутизмын холбоо, Тайваны гэр бүлийг дэмжих сан ТББ-уудтай хамртан ажиллаж сургалт явуулж эхэлсэн.

АНУ-ын MTTS компанитай албан ёсны онцгой эрхтэй дистрибьютерийн гэрээ байгуулж нярайн шарлалтыг гэрийн нөхцөлд эмчлэх олон улсад шалгарсан, шилдэг, шинэ технологи болох Firefly зөөврийн төхөөрөмжийг анх удаа оруулж ирж нярайн шарлатыг амжилттай эмчилж байна. 4 аппаратаар жилд дунджаар 600 гаруй нярайг эмчилж байна.

Герман Улсын Trichterbrust компанитай албан ёсны онцгой эрхтэй дистрибьютерийн гэрээ байгуулж өвчүүний төрөлхийн хонхойлтыг /Pectus excavatum/ мэс заслын бус аргаар эмчлэх шилдэг технологи The Eckart Klobe Vacuum Bell –ыг нэвтрүүлж жилд дунджаар 10-15 хүүхэд, залуучуудыг амжилттай эмчилж байна.

Зинт Фарм 2014 онд байгуулагдсан.

Нотолгоонд суурилсан /Avidence based/  шилдэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг эх орондоо импортлон худалдаалж эмзүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой.

Хамтран ажилладаг гадаадын байгуулага

АНУ-ын Bayshore Pharmaceuticals компанитай албан ёсны онцгой эрхтэй дистрибьютерийн гэрээ хийж 0-4 насны хүүхдийн 4 төрлийн Д аминдэмийг /D-Vite, Tri-Vite, Poly-Vite, Poly-Vite with Iron/ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн орон даяар худалдаалж чанартай Д аминдэмээр хангахад хувь нэмрээ оруулж байна.

АНУ-ын Bayshore Pharmaceuticals компаний бүтээгдэхүүн болох цэвэр, шингэн цайрын бэлдмэлийг /Zinc Gluconate 10 mg, 5 ml/ 2016 онд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн худалдаалж эхэллээ. Уг бэлдмэл нь хүүхдийн суулгалтын эмчилгээний бүрдэлд ордог бөгөөд дархлаа тэтэгэх зориулалтаар хэрэглэж болно.

АНУ-ын Rich Vitamins компанитай албан ёсны онцгой эрхтэй дистрибьютерийн гэрээ хийж 4-18 насны хүүхдийн 4 төрлийн аминдэмийг /AlternaVites Kids Multi, Vitamin D, Calcium, Vitamin C/ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн орон даяар худалдаалж чанартай аминдэмээр хангахад хувь нэмрээ оруулж байна.

Холбоо барих мэдээлэл

99050949

Вэб сайтруу зочлох
ХУД, 4-р хороо, Вива сити, N15

Facebook хуудас