“АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлэг

“АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлэг

“АСЭ” нь эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн анхдагч эмнэлэг юм. 2004 онд эмэгтэйчүүдийн болон урогинекологийн мэс заслыг эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт хөгжүүлэх эх суурийг тавих зорилгоор нээгдэж, 2011 онд гэхэд жил бүр 500 орчим үйлчлүүлэгчид яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хийж, умайн бүрэн унжилтын үтрээ хаах, дурангийн аргаар умайг сойх мэс заслыг үтрээгээр хийх, дурангийн мэс засал, хэвлийг нээж хийх гэсэн 3 аргыг хэрэглэн, эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд хэрэгжүүлж чадлаа. Мөн 2006 онд эмэгтэйчүүдийн шээс задгайралтын ТОТ мэс заслыг, 2012 онд ТВТ /Tension-Free Vaginal Tape/ мэс заслыг улсдаа анх удаа хийж, эмчилгээний аргад баг хамт олноороо мэргэшиж, гадны улсын эмч нартай хамтарч, мэргэжил нэгт эмэгтэйчүүдийн эмч нарт 2 удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж, ажиллалаа. Манай эмч нарын 45% нь эрдмийн болон эмчийн зэрэг цолтой, 50% нь БНСУ, Итали, БНХАУ зэрэг улсад мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн, 80% нь эмэгтэйчүүдийн чиглэлээр хавсарсан, нарийн мэргэжлийн, чадварлаг, эмч нарын багтай.

“АСЭ” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн мэс заслын салбарт олон улсын эмчилгээний дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, нутагшуулах болон урогинеколог (эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэг)-ийн мэргэжлийн эмч нарыг чадваржуулах, олон улсын эмч нартай хамтран ажиллах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс цогц үзүүлэх, үйлчлүүлэгчийн хяналтын системийг нэвтрүүлэх зэргээр үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллаж байна.

АМБУЛАТОРИ

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ХҮРГЭХ

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээнд:

  • Үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө
  • Эхо оношилгоо (үтрээ болон хэвлийгээр 3D эхо)
  • Үтрээний наац (мазок)
  • Эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ
  • Лабораторийн бүх төрлийн шинжилгээ
  • Үү, ургацаг авах
  • Умайн хүзүүний шарх эмчлэх (хөлдөөх, өөлөх LEEP)
  • Үтрээний уйланхай авах
  • Үр хөндөлт (өөрийн хүсэлтээр)
  • Умайн хөндий цэвэрлэх
  • Умайн хавдруудыг хэвлий, дуран, үтрээгээр мэс заслын аргаар авах
  • Умайн гаднах жирэмснийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх
  • Үргүйдлийн оношилгооны болон эмчилгээний дуран
  • Өндгөвчний үрэвсэл, уйланхай хавдар авах
  • Хярзан, үтрээнд нөхөн сэргээх мэс засал
  • Давсаг сойх
  • Гоо сайхны мэс засал, бэлгийн уруул тайрах, хэлүү ил гаргах, үтрээний суулгац, үү, мэнгэ авах, охин хальс сэргээх
  • Шээс задгайралтын орчин үеийн эмчилгээ, оношилгоо
  • Умайн хүзүүг үтрээний дурангаар зураг авах
  • Физик эмчилгээ
  • Гоо сайхны иллэг, массаж, бүх биеийн бариа

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГ

Эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчний үед хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлнэ. Хэвтэн эмчлүүлэх хэсгийн бүх өрөө тасалгаа сувилагчийн посттой дохиоллоор холбогдсон нь үйлчлүүлэгчид асрагч сувилагч нартай холбогдоход илүү хялбар болгож байна.

Өдрийн эмчилгээ. Эмэгтэйчүүдийн эмгэгүүдийн үед хэвтэн эмчлүүлэх боломжгүй тохиолдолд өдөр бүр амбулаториор хийгдэх эмчилгээнүүд багтана.

  • Өндгөвчний үрэвсэл, үтрээний үрэвслийн эмчилгээ
  • Жирэмсний үеийн ураг зулбахаас сэргийлэх тогтоох эмчилгээ
  • Умайн хүзүүний шархны эмчилгээ /хөлдөөх, өөлөх LEEP/
  • Жирэмсний эрт үеийн үр хөндөлт
  • Умайн хөндий цэвэрлэх
  • Нөхөн сэргээх эмчилгээ. Цахилгаан төөнүүр, шарлага, иллэг, массаж, бумба тавих, хөдөлгөөнт гимнастик, хүчилтөрөгчийн коктейл, электрофорез зэрэг эмчилгээг амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчдэд хийдэг. 
  • Бариа засал
  • Гоо сайхан

МЭС ЗАСАЛ

Дор дурдсан мэс заслын эмчилгээнүүдийг хийж байна. Үүнд:
- хэвлийн хөндийг нээж хийх мэс засал
- дурангаар хийх мэс засал
- үтрээгээр хийх мэс засал

Эмэгтэйчүүдийн косметик мэс засал буюу үтрээгээр хийгдэх хагалгаанууд

  • Үтрээний мэс засал /үтрээ багасгах, нарийсгах/
  • Хярзангийн урагдал оёх
  • Бэлгийн уруул засах
  • Хэлүүг засах
  • Давсаг сойх
  • Давсгийг синтетик материалаар сойх /TOT, TVT/
  • Жи цэг сэргээх
  • Үтрээгээр умайн хавдар авах
  • Үтрээний уйланхайг авах
  • Үүдэвч булчирхайн уйланхайг авах /бартолиновая киста/
  • Үүдэвч булчирхайн идээг нээж, гадагшлуулах /бартолинит/
  • Охин хальс сэргээх
  • Үтрээ, хярзангийн урагдал оёх / гэмтлийн шалтгаантай/
  • Үтрээ багасгах суулгац тавих
  • Үтрээний гаж хөгжлийг сэргээн засах мэс засал
  • Үтрээ, шулуун гэдэсний цоорол эмчлэх
  • Умайн хүзүүний урагдлыг оёх
  • Умайн хүзүүг өөлөх /LEEP/
  • Үү, ургацгийг авах зэрэг эмчилгээг хийж байна.

ЛАБОРАТОРИ

“АСЭ” эмнэлгийн лаборатор нь 2011 оны 6 сараас эхлэн биеэ даасан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Манай лаборатор нь үйл ажиллагаандаа АНУ, Франц, Хятад улсад үйлдвэрлэсэн орчин үеийн дэвшилтэт бүрэн автомат аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба доорх шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж байна. Манай лаборатор нь 1 их эмч, 1 лаборанттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 

  • Биохимийн шинжилгээ
  • Бүлэгнэлтийн шинжилгээ
  • Иммунологийн шинжилгээ
  • Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээ
  • Клиник гематалогийн шинжилгээ
  • Клиник химийн шинжилгээ

 

Холбоо барих мэдээлэл

11 361643

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг, 12 хороо, Хасбаатарын гудамж, 7-2, АСЭ эмнэлэг

Facebook хуудас

Холбоотой байгууллага