Хэзээ ч хөргөгчинд хадгалж болохгүй 12 хүнс

2019-06-26

Та үүнийг мэдэх үү. Бидний ихэнх нь төмс, сонгино, жимс, жимсгэнийг хөргөгчиндөө хадгалдаг. Гэвч буруу хадгалалтын улмаас тухайн хүнсний шим тэжээл алдагдаж, бүтцэд нь өөрчлөлт ордог гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Хөргөгчинд хадгалж болох, хадгалж болохгүй хүнс гэж бий. Дараах жагсаалтад анхаарлаа хандуулна уу.

        1. Гадил жимс

Гадил жимсний гадна талын хальс нь шим тэжээлээ сайтар хадгалж чаддаг. Тиймээс гадилыг хөргөгчинд хадгалах хэрэггүй. Канадын үйлдвэрлэлийн маркетингийн ассоциацийн мэргэжилтнүүдийн хэлснээр, Хүйтэн температур нь гадил жимсний гадаргуугийн боловсруулалтыг удаашруулдаг төдийгүй хөргөгчний чийг, харанхуй нь шим тэжээийг нь устгадаг байна.

        2. Төмс

Альбертын төмсний тариаланчид бүгд санал нэгтэйгээр төмсийг хөргөгчинд хадгалж болохгүйг сануулж байна. Төмсийг сэрүүн, хуурай, харанхуй орон зайд хадгалах хэрэгтэй. Гэхдээ хөргөгчний хүйтэн температурт биш. Учир нь хөргөгчний хүйтэн агаар цардуулыг илүү чихэрлэг болгож өөрчилдөг. Тиймээс төмсийг хуванцар эсвэл цаасан уутанд хадгалахыг зөвлөж байна. Мөн агааржуулалт сайтай цаасан хайрцагт ч төмсийг цэвэрхэн хадгалж болно.

        3. Сонгино

Та сонгиноо хаана хадгалдаг вэ. Магадгүй хөргөгчинд байх, тийм үү. Тэгвэл яг одоо энэ үйлдлээ зогсоохыг хоол судлаачид зөвлөж байна. Учир нь, хөргөгчинд сонгино хадгалах нь хөгцөрч, зөөлөн болж, улмаар мууддаг билээ. АНУ-ын Үндэсний Сонгины Ассоциацийн судлаачид “Сонгино нь гялгар уут болон хөргөгчнөөс хол байх ёстой.  Сонгино агаартай, орон зайтай газарт илүү удаан амьдардаг бөгөөд хэрвээ та сонгиноо хадгалах гэж байгаа бол тусгай саванд хальсалж, хадгалж байх хэрэгтэй” гэж зөвлөжээ.

        4. Сармис

Хөргөгчинд сармис хадгалах ёсгүй гэдэгт та эргэлзэж байж магад. Сармис гадна талаасаа муудсан эсэх нь бараг мэдэгдэхгүй. Гэхдээ дотор талыг нь задлаад харвал сармис нь тэжээллэг чанараа алдаж, хуучирч муудсан байгааг анзаарах болно.

        5.Талх

Талхаа хатаахгүйн тулд хөргөгчинд хийдэг. Гэвч хөргөгчний хүйтэн температур талхны чанарыг алдагдуулж, зажламжтгай болгодог. Өөрөөр хэлбэл, хүйтэн агаар нь талхны хадгалах хугацааг түргэсгэж, улам муутгадаг. Гэхдээ та талхаараа сэндвич хийсэн бол хөргөгчинд хийж болно.

        6. Кофе

Газрын болон шошны кофе нь хоёулаа сэрүүн, хуурай газарт байснаар нь амт чанараа хадгалж, шинэхэн үнэртэй байдаг. Тиймээс хөргөгч нь тэдэнд зориулсан газар биш юм. Цай, шош нь агаар нэвтрэхгүй савтай байх шаардлагатай. Хэрэв та маш их хэмжээний кофе хэрэглэж байгаа бол түүнийгээ хөргөгчиндөө хадгалах зайлшгүй шаардлага гарвал агаар нэвтрэхгүй уутанд хийж, дээд тал нь нэг сар хүртэл хөргөгчинд хадгалах боломжтой.

        7. Улаан лооль

Бид бүгдээрээ улаан лоолинд дуртай. Гэвч хөргөгчинд хадгалснаар түүний амт, шим тэжээл алдагдах болно. Түүнээс гадна хүйтэн сэрүүн агаар нь боловсорч гүйцэх явцыг зогсооно. Мөн хөргөгчний хүйтэн температур нь улаан лоолийн бүтцийг өөрчилдөг. Харин улаан лоолийг хадгалах хамгийн үр дүнтэй арга бол сагсанд эсвэл аяганд хийж тавих юм.

        8. Зөгийн бал

Зөгийн бал нь бидэнд байгалийн ямар ч хэрэгцээгүй бүх зүйлээс хамгаалагдсан хоол хүнс юм. Тиймээс тасалгааны хэвийн температурт сайтар битүүмжлэн хадгалах нь зохистой. Сонирхолтой нь, хөргөгчинд зөгийн балаа хадгалснаар элсэн чихэр талсжих үйл явцыг улам хурдасгадаг байна. Ингэснээр зөгийн бал нь зүгээр л чихрэн зуурмаг шиг болдог аж. Хэрэв ийм болсон тохиолдолд бидэнд ашиг тусаа өгөх нь юу л бол...

        9. Тарвас

Судлаачид тарвасны хадгалах орчинд судалгаа хийжээ. Өрөөний температурт тарвасыг хадгалахад антиоксидант түвшин хэвийн хэмжээнд байсан аж. Харин хөргөгчинд хадгалсан тарвас  бета-каротин агууламжаа алдсан байжээ. Гэхдээ зүссэн тарвасыг хөргөгчинд богино хугацаагаар хадгалж болно.

       10. Оливын тос

Чидун жимсний тосыг хөргөгчинд хадгалснаас хойш тунадас үүсч эхэлдэг тул хөргөгчинд хэзээ ч хадгалж болохгүй. Өөрөөр хэлбэл, чидун жимсний тос нь цөцгийн тос шиг нягтарч, хувирах эрсдэлтэй байдаг аж. Тиймээс чидун жимсний тосыг нарны тусгалаас хол, сэрүүн газар тавихыг зөвлөж байна.

       11. Киви, тоор, чангаанз, абрикос, манго

Эдгээр жимс нь улаан лоолийн нэгэн адил хөргөгчинд хадгалахад зохимжгүй хүнс юм. Хөргөгчинд хадгалснаар тэдний боловсорч гүйцэх явц зогсож, шим тэжээллэг байдлаа алддаг байна. Тиймээс хүйтэн температурт биш тасалгааны ердийн температурт буюу хуурай, сэрүүн газарт хадгалахыг зөвлөж байна.

       12. Самрын тос

Самрын тосыг хөргөгчинд хадгалснаар нь PB хатуу, хуурай болгодог аж. Харин оронд нь самрын тосыг хүйтэн, харанхуй, хуурай газар байлгах хэрэгтэй. Энэ нь газрын самрын тосыг зөөлөн, гөлгөр талх зуушинд хольж хэрэглэхэд хялбар болгодог аж.

Эрүүл амьдралын үндэс болсон хүнсээ зөв хадгалж хэвшээрэй.   

Орчуулсан: П.Жаргал

Эх сурвалж: http://healthyleo.com