Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ.
Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний 8 нь Монгол Улсын иргэн бол гурав нь ОХУ-ын иргэн байна. Батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа" гэв.