Хятадын компаниуд коронавирусийн эсрэг вакцинаа танилцууллаа

2020-09-09

Sinovac Biotech ба Sinopharm гэдэг хоёр компани коронавирусийн эсрэг вакцин бүтээж байгааг Daily Express сонин мэдээлэв. Эдгээр вакцин гурав дахь шатны клиникийн эм зүйн туршилтаа төгсгөж байгаа бөгөөд 2020 оны сүүлчээр батлан бүртгэх аж.

Sinovac компанийн төлөөлөгч компаниа жилд 300 сая вакцин үйлдвэрлэхэд бэлэн гэлээ. Дэлхийн хамгийн анхны коронавирусийн эсрэг вакциныг наймдугаар сарын 11-нд Орост бүртгэн «Спутник V» нэр өгсөн байдаг.

Worldometer олон улсын статистикийн товчооны мэдээгээр өнөөдөр COVID-19  халдварын 27,5 сая орчим тохиолдол бүртгэгдэж 895 199 хүн өвчний хүндрэлээр нас бараад байна.