ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн 18 хүнээс CoViD-19 илэрч, онош батлагдсан тохиолдол 61 боллоо

2020-05-14

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Өчигдөр ХӨСҮТ-д нэг эх амаржиж охинтой боллоо. Түүнд хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан байсан.

Нийтдээ 375 хүнд шинжилгэ эхийсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүнээс коронавирус илэрлээ. Тэрээр Франкфуртын нислэгээр ирсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан байсан. 

Өчигдөр ОХУ-аас ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрлээ.

Бид онгоцонд суухаас өмнө шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа ч боломж хомс байгаа.

Эхний шинжилгээ авсны дараа 14 хоногийн дараа коронавирус илэрч байгаа нь хөл хориог 21 болгосны үр дүн гэж үзэж байгаа.

ХӨСҮТ-д өнөөдөр 132 хүн хянагдаж байна. Онош батлагдсан иргэдээс хоёр хүн ХӨСҮТ-ээс гарахад бэлэн болсон. Учир нь тэдний нэг шинжилгээнд вирус илэрч байгаа учраас хяналтад байгаа. Бидний эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хэлье" гэв.