Д.Нямхүү: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2020-05-06

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийгдсэн шинэ коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг тодорхойлбол:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, 

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, 

Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.

Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьцыг ирүүлж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.