Сөүл-Улаанбаатарын онгоцоор 278 иргэн эх орондоо ирлээ

2020-05-01

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, тусгай нислэгээр иргэдээ татаж авах талаар мэдээлсэн билээ.  Тодруулбал,  УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийхээр болсон юм.  Тэгвэл эхний нислэлгийг өчигдөр Сөүлийн чиглэлд хийж, нийтдээ 278 иргэнээ эх оронд авч ирлээ. 

Уг онгоц Сөүлээс 17:42 цагт хөөрч, Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:41 цагт газардсан.  Өнөөдөр дахин нэг тусгай үүргийн онгоц Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэж, 271 иргэнийг авч ирэх ёстой. Харин тавдугаар сарын 2-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 263 зорчигчийг авч ирэх юм. 

Улсын онцгой комисс, Шуурхай штаб, ГХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ИНЕГ, МИАТ, хил, гааль гээд олон байгууллагын хүчин зүтгэлийн ачаар ийнхүү 273 хүн эх орондоо ирлээ. Тэднийг дүрэм журмын дагуу тусгаарлах байруудад байрлуулжээ.