УНТЭ–ийн Гастроэнтерологийн дурангийн хэсгийн засвар шинэчлэл хийгдлээ

2020-02-13

УНТЭ–ийн Гастроэнтерологийн дурангийн хэсгийн засвар шинэчлэл Анх 1973 онд дурангийн кабинет байгуулагдан үйл ажиллагаагаа оптик дурантайгаар эхэлж байв. 2006 онд Монгол улсад анхлан “FUJINON” видео- эндоскопийн дурантай болон үйл ажиллагаа өргөжсөн ба 2013, 2016 онуудад Австрийн засгийн газрын төсөл, Япон улсын тусламжийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн “Olympus – EXERA III” загварын дурангуудтай /ходоод, бүдүүн гэдэс, уушиг, дээд гэдэс/ болсноор олон улсын жишигт ойртон дотрын эмч нар өөрсдөө дурангийн оношилгоог хийдэг болсон. 2011 онд жилдээ 5 000 орчим оношилгоо хийж байсан бол 2014 оноос 14 000 орчим болон нэмэгдсэнтэй уялдан дурангийн сүүлийн үеийн эмчилгээнүүдийг практикт эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн.

Жил тутам дурангийн хэсгийн үйл ажиллагаа өргөжиж, үзлэг оношилгооны тоо өсч байгаа боловч ажиллах орчин хязгаарлагдмал стандартын шаардлагад бүрэн нийцдэггүй байсан. 2019 оны сүүлээр дурангийн хэсэгт иж бүрэн завсар шинэчлэлийн ажил хийгдэж эхлэн олон улсын стандартад нийцсэн зөв зохион байгуулалттай үйлчлүүлэгч болон эмч ажилчдад тав тухтай таатай орчныг бүрдүүлэн шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Энэхүү засварын ажил хийгдсэнээр:
- Дурангийн бохир цэвэр урсгалтай
- Шинжилгээний өрөө болгонд унтуулагтай хийх боломжтой болон дараа нь хянах өрөөтэй
- Ариутгалын хэсгийн урсгал зааврын дагуу явах боломжтой - Үйлчлүүлэгчийн хувцас солих хэсэгтэй
- Дурангийн хэсэг нь өөрийн рентген өрөөтэй болсоноор өнөө үед элэг шилжүүлэн суулгасны дараах оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болсон.

Мөн Яаралтай тусламжийн төвд дурангийн кабинет ариутгалын хэсэгтэй ажиллуулж эхлээд байна.