Суудлын мэдрэлийн өвдөлтийг намдаах 10 минутын эмчилгээ

2019-11-05

Хүний биеийн хамгийн урт мэдрэлийн төв бол суудлын буюу өгзөгний мэдрэл юм. Энэ нь бидний хөлний арын дагуу гүйдэг бөгөөд өгзөгнөөс эхэлж, хөлөөр тархан, хөлийн тавхай хэсэгт дуусна. Хэрэв өгзөгний мэдрэл үрэвсэх юм бол өвдөг, хавирга, нуруугаараа дамжин өвдөлт мэдрэгдэх болно. Өвдөлт нь тэвчихэд бэрх байх төдийгүй өвчин намдаах эм ч үл тус болох аж. Тиймээс байгалийн эмчилгээний арга хамгийн зөв шийдэл болж, өгзөгний мэдрэлийн үрэвсэлийг намдааж, өвдөлтийг алга болгоно.

Энэхүү суудлын мэдрэлийн өвчнийг эмчлэхэд танд ердөө 10 минут байхад хангалттай. Энэ богино хугацаанд та өвдөлтийг намдааж, өөрийгөө аварч чадна.

Ингээд чухам яаж мэдрэлийн үрэвслээ дарахыг мэдэж авцгаая:

  • Эхлээд саванд халуун ус хийж тавина.
  • Үүндээ нэг литр алимны цуу, нэг атга давс хийж хутгаарай.
  • Давсаа уустал байлгана.
  • Үүндээ хоёр хөлөө дүрж, усаа хөртөл тайван суугаарай. Ойролцоогоор 10 минут суухад хангалттай.
  • Ингээд уснаас хөлөө гаргаж, зөөлөн арчина.
  • Одоо орондоо орж тайван амраарай.

Өглөө сэрээд нүцгэн хөлөөрөө газар гишгэж болохгүй бөгөөд заавал тавчик эсвэл оймс өмсөөрэй. Нэг орой л ингээд хөлөө амрааж хоноход өвдөлт нь мэдэгдэхүйц багассан байх бөгөөд өвдөлт нь бүр мөсөн алга болох хүртэл өдөр болгон тус аргаар хөлөө усанд дүрж байгаарай.