Эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно

2019-10-28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриан дор Төрийн ордонд болсон. Тус хуралд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмч, сувилагч нар оролцож буй бөгөөд тэд салбартаа тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал бодлоо солилцсон. Уг хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас энэ онд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн систем шинээр нэтрүүлсэн нь эмч, сувилагчийн амьдралд бодит дэмжлэг үзүүлсэн явдал болсон тухай дурдав.

Тухайлбал эмчийн цалинг 27-47 хувь, сувилагчийн цалинг 10-30 хувиар нэмэхээр болсон аж. Ирэх онд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох юм байна.

Үүнд,

  • 6-10 жил ажилласан бол- 5 хувь
  • 11-15 жил-10 хувь
  • 16-20 жил-15 хувь
  • 21-25 жил- 20 хувь
  • 26 жилээс дээш жил тасралтгүй ажилласан бол 25 хувийн нэмэгдэл олгох юм байна.