Элэгний В вирусийн эсрэг вакцин хийж буй төвүүдийн мэдээлэл

2019-08-23

Элэгний В вирусийн эсрэг вакцинд бүхий л насны хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд 0-16 нас хүртэл заавал хийгддэг байна. Харин 16 наснаас дээш настай хүний дархлаа бүрэн тогтсон эсэхээс шалтгаалдаг байна. Хэрэв дархлаа тогтоогүй бол В вирусийн эсрэг вакциндаа хамрагдах боломжтой. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд В вирусийн вакцинд хамрагдах шаардлагатай эсэхээ харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг дээрээ тестийн аргаар үнэ төлбөргүй шалгуулснаар В вирусгүй гэсэн хариугаа авч,  вакцинд хамрагдана.

Хөдөө орон нутгаас ирсэн болон, гадаадаас ирсэн түр оршин суугаа хаягтай иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 08:30-20:30 цаг хүртэл В вирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой. Вакцинд хамрагдахдаа сарын дотор ямар нэгэн төрлийн вакцин хийлгээгүй байх ёстой бөгөөд В вирусгүй гэсэн шинжилгээний хуудастайгаа ирж вакциндаа хамрагдана.

В вирусийн эсрэг вакцин нь нийт гурван удаагийн тунтай бөгөөд эхний тунг хийлгэсний дараа нэг сарын дараа хоёр дахь тунг, зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэх бөгөөд ингэснээр вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдраас өөрийгөө 10-15 жилийн хугацаанд хамгаалж чадах юм.

Есөн дүүргийн дархлаажуулалтын цэг:

  • Баянзүрх дүүрэг: 10-р төв,
  • Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
  • Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
  • Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна. Мөн вакцины 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй. 

Эх сурвалж:  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Б.Баяртуул,

Бэлтгэсэн: Б.Пүрэвдулам