ЗӨВЛӨГӨӨ:Нурууны өвдөлтийг намдаах дасгалууд

2019-06-17

Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч нурууны өвдөлт үүсдэг байна. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдан улмаар булчин шөрмөсний чангарал нь нуруу өвдөх шалтгаан болдог аж.

Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны хавдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу өвддөг байна.

Ингээд танд нурууны өвдөлтийг намдаах дасгалуудаас хүргэж байна. Дасгалыг хийж эхлэхдээ өглөө бүр тогтмол 1 минутыг өөртөө зарцуулж сураарай. 

Алхам №1

Цэх зогсоод хүзүүгээ баруун болон зүүн тийшээ сайтар сунга. Нэг талдаа 20 дээшгүй удаа хийхэд хүзүү амардаг байна.

Алхам №2

Танд сунадаг материалтай урт алчуур хэрэг болно. Цэх зогсоод алчуурынхаа үзүүрээс атга. Дараа нь алчуураа хоёр тал руу нь сайтар татах хэрэгтэй. Үргэлжэх хугацаа 3-5 минут. Энэхүү дасгал нуруу нь байнга өвдөж, хөшдөг хүмүүст илүү үр дүнтэй.

Алхам №3

Урдаа байгаа зүйлээсээ сайтар атгаад бөхий. Энэхүү дасгалыг хийхэд таны нуруу цэх байх ёстой. Суугаа ажилтай хүмүүс энэхүү дасгалыг хийснээр нурууны өвдөлтөд баяртай гэж хэлнэ.

Алхам №4

Нурууныхаа ард жижигхэн алчуураар барь. Яг л нуруугаа арчиж байгаа шиг дээшээ, доошоо алчуураа хөдөлгө. Таван минут хийхэд таны нуруу өвдөлт багасах болно.

Алхам №5

Зургийн дагуу гараа шүүгээнд эсвэл хөдөлгөөн хийхэд саадгүй хэсэгт байрлуул.

Алхам №6

Зургийн дагуу дасгалаа хий. Энэхүү дасгалыг байнга хийхэд нуруу өвдөхөө больдог.

Алхам №7

Таны гар болон яс тань гэмтсэн бол эдгээр дасгалыг хий хориотой.