Хараа сайжруулах "LASIK" мэс засалдаа урамшуулал зарлалаа

2019-06-17

"Солонго" нүдний эмнэлэг нь 2016 оноос эхлэн хараа заслын "ЛАЗИК" мэс засал хийж эхэлсэн бөгөөд  Бүгд Найрамдах Энэтхэг улсын Р.П.Сингх зөвлөх эмч сар бүр манай улсад ирж тус мэс заслыг гардан хийдгээрээ онцлогтой. 

Лазераар хараа засах технологийн хамгийн боловсронгуй нь LASIK хагалгаа бөгөөд хамгийн оновчтой, өвдөлтгүй технологи гэдгээр нь хүмүүс мэддэг билээ. 

Тэгвэл Солонго нүдний эмнэлгээс зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор  "ЛАЗИК" мэс заслынхаа төлбөрийг 20 хувиар хямдруулсан байна.

"ЛАЗИК" мэс засал хийлгэхээс өмнө заавал нарийн шинжилгээнд хамрагдах ёстой байдаг бөгөөд тус шинжилгээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд байрлах Солонго нүдний эмнэлгийн төв салбарт хийж байгаа юм байна. 
Төлбөр 60,000 төгрөг
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8010-6699, 9903-7700 утсаар аваарай.