Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол 36 хувиар өсчээ

2019-05-08

Баянхонгор, Булган, Говь-Алтай,  Дорноговь,  Дундговь, Завхан,  Орхон,  Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ,  Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 75 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн байна. Эпидемиологийн 16 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (38.7хувь),чононд(22.7хувь) үнэгэнд(10.7хувь),эзэнгүй нохойд (10.7хувь), үхэрт(5.3хувь), мануулд (4.0хувь),тэмээнд (1.3хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан.