Монгол Улсад анх удаа мэс заслын шинэ эмчилгээ нэвтрүүллээ

2019-03-29

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Колумбын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа хоёр төрлийн мэс заслыг амжилттай хийжээ. 

1. Гэмтлийн гаралтай нүүрний 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг болсон байна. 

2. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр 6 настай охины нүдний даралт буурчээ.