Витаминжуулалтын аян эхэллээ

2019-03-19

Хаврын улирал ирж нойр хүрэн, нозоорон бүтээмж тань муудан өөрийгөө хүчлэн ажиллахад хүнд байна уу?  

Хаврын улиралд бид бүгдэд энэ асуудал үүсдэг.  Учир нь хаврын улиралд ногоо, мах, хүнсний шим тэжээл багасч өдөр уртасдаг тул бид амин дэмээр дутагддаг.

МОНОС эмийн сан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Витаминжуулалтын аяныг 2019 нь 3-р сарын 11-ээс 5-р сарын 10-ныг дуустал эхлүүллээ.

Витаминжуулалтын аянд Хүүхэд, Эрэгтэйчүүд, Ахмадууд, Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан 400 нэр төрлийн амин дэмийг 5-25% хямдруулж авах боломжтойгоос гадна Монос гишүүнчлэлийн картын хэрэглэгчиддээ зориулан 14 хоног бүр онцгойлсон бүтээгдэхүүнийг худалдан авбал БОНУС ОНООГ 2X ДАХИН үржих урамшууллыг аяныхаа хүрээнд зохион байгуулж байна.

Хэрэв та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Моносын эмийн сан байхгүй бол  Моносын лавлах 1800-1883, мөн www.emonos.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой.