Аавуудын группээс нярай хүүхдийн судас тодруулагч болон төрөх ор бэлэглэнэ

2019-03-06

Аавуудын группээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мартын наймны баярыг тохиолдуулан Нярай хүүхдийн судас тодруулагч болон төрөх орыг өнөөдөр 15 цагт нийслэлийн 2-р төрөх буюу хүрээ амаржих газарт хүлээлгэж өгөхөд бэлэн боллоо. Anungoo ххк нь энэхүү орыг авахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд өөрийн гарын бэлгээ барих болно. Aавуудын группын гишүүд болох Uvertura хамтлаг маань мөн очиж гэнэтийн бэлэг барих болно.