Хүчинтэй хугацаа дууссан эм худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ

2019-03-04

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 46-д байрны 4 тоотод үйл ажиллагаа явуулж буй Намуун оч фарм ХХК-д хяналт шалгалт хийж хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгасан. 

Дээрх зөрчлийг үндэслэн Намуун оч фарм ХХК–нд торгуулийн арга хэмжээ аван,  хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 9 нэрийн 256 ширхэг эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, холбогдох журмын дагуу устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүлж ажиллалаа.