Улирлын томуугийн вакциныг ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагийн хооронд хийж байна

2018-11-27

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна.

6 сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийсэнээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ. 3-аас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр 1 удаа хийнэ. Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн. Үнэ: 15 000 төгрөг

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам