Хоол хүнс ходоодонд хэр хугацаанд шингэдэг вэ?

2018-11-20

Хоол боловсруулах үйл гэдэг нь товчхондоо таны идсэн хүнс хэдий хэр хугацаанд шингэхэд бэлэн болдог хугацааг хэлдэг. Мөн энэ хугацаанд таны идсэн хоолны шим тэжээл бусад эрхтэнд очдог гэсэн үг. Тэгэхээр энэ үйл явц хэр хурдан явагдан тэр чинээгээрээ таны эрүүл мэнд хэр байгааг тодорхойлж болно. Хоол хүнс бүр хүний биед харилцан адилгүй хугацаанд боловсорч шингэдэг бөгөөд үүнд тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс ч нөлөөлдөг.

Таны идсэн хүнс хэдэн цагийн дараа боловсорч шингэдгийг та мэдэх үү?

Мэргэжлийн эмч нарын зүгээс харилцан адилгүй шингэдэг хоолыг нэг зэрэг идэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь эдгээр нь ходоодонд хэт их ачаалал өгөөд зогсохгүй ялзрах процесс явагдах хугацаанд ч нөлөөлдөг аж. Хоол ходоодонд байж байх хооронд уураг, тос нь бүрэн шингэдэг учир та хоолныхоо шингэж буй хугацааг тооцоолон дараагийн хоол идэх эсэхээ шийдээрэй. Ингэснээр хэт их идэхээс сэргийлэх төдийгүй хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгана. Тэр хэрээрээ илүүдэл жин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны элдэв өвчлөлөөс ч сэргийлж чадна.

Эх сурвалж: eagle.mn